Ташаа мэдээлэл хувь хүний нэр хүндийг унагаажээ
3 минутын өмнө
Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны үдэш "Шань Хө" ресторанд очсон нь үнэн боловч уг бичлэгийн гарчигт өгүүлсэнчлэн монгол охиныг тохуурхсан үйлдэл хийгээгүй гэдгээ цагдаагийн байгууллагад ч албан ёсоор мэдэгдэж, өөрийнх нь нэр төрд халдсан "Хөх Монгол бүлгэм"-ийн зарим нэг гишүүдийн эсрэг гомдол гаргаад байгаа ажээ. Тухайн үеийн бичлэг, сайтуудад нийтэлсэн тайлбар зэрэг нь андуурал байсан гэдгийг "Хөх Монгол бүлгэм"-ийн зүгээс залруулаад байгаа юм. /Залруулгыг нийтлэв/ Уг залруулгад дурдсанчлан Б.Амартүвшин нь цагдаагийн байгууллагын ажилтан биш. Мөн хятадын нэг ч иргэнтэй ямар нэгэн холбоогүй юм байна. Ресторанаас гарч явах үед нь ирж барьж авсан "Хөх Монгол бүлгэм"-ийн хэсэг залуус асуудлыг нягтлалгүйгээр ташаа зүйл мэдээлснээс болж жирийн нэгэн залуугийн нэр хүндийг сэвтээсэн энэ мэт хэрэг дахин давтагдах вий гэсэн болгоомжлолын үүднээс энэхүү мэдээг нийтэд хүргэж байна.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment