Газрын харилцааны ажилтны өдөр болж байна
18 минутын өмнө
Энэ онд Монгол улсын иргэнд газар өмчилж эхэлсэний 10-н жилийн ой тохиож буй. Жил бүрийн тавдугаар сарын эхээр "Газрын харилцааны ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа маргааш СТӨ-нд 14.00 цагаас болох ажээ. Мөн "Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит Шилжин явах" цомын тэмцээнийг тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд БХБЯ, ГХГЗЗГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон бүсийн аймгуудын ГХБХБГ зэрэг 12 багийн тамирчид шатар, ширээний теннис, сагсан бөмбөг зэрэг спортын таван төрлөөр өрсөлдөнө.
Ч.БОЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment