Канадын стандартын байгууллагатай хамтран ажиллана
Ижил төстэй уур амьсгалтай орны хувьд манай улс ой мод, барилгын салбарт одоогийн байдлаар Канадын нийт 14 стандартыг орчуулан хэрэгжүүлж байна. Канадын модон барилга төдийгүй цаашид барилга авто зам, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлээд харилцан биедээ туршлага солилцох хэрэгтэйг онцолсон.
Мөн Монгол Улсын стандартчилалын тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын стандартчилалын байгууллага, Ази номхон далайн стандартын байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмлэг үзүүлэхийг хүслээ.
Ноён Жон Уолтер хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, Канад улс нь стандарт хөгжүүлэх баримт бичгээ боловсруулан түүнээс танай улс санаа авах олон зүйл байгаа. Бид Стандартчилал хэмжил зүйн газартай хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Эхлээд ямар, ямар стандартыг боловсронгуй болгох вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй гэлээ.
Канадын стандартын зөвлөл нь 1970 онд байгуулагдсан бөгөөд, Ноён Жон Уолтер нь стандартчилалын чиглэлээр хориод жилийн туршлагатай, Олон улсын стандартын байгууллагын Бодлогын хорооны даргад нэр дэвшиж байгаа аж.
Т.МАША
0 comments:
Post a Comment