ХЗХ-ны хохирогчид өлсгөлөн зарлана гэв
7 минутын өмнө
Тэгвэл, үлдсэн хохирлоо хэнээр төлүүлэхээ мэдэхгүй байгаа ХЗХ-ны хохирогчдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. "Засгийн газраас хохирлоо 100 хувь бүрэн барагдуулах шаардлага тавьж, ойрын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд улс төрийн өлсгөлөн зарлахаар шийдээд байна. Төрөөс тухайн үеийн үнэлгээгээр 66 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хурааж авсан атлаа, 20 гаруй тэрбумын хөрөнгийг л зарж борлуулсан. Үлдсэн 40 тэрбум төгрөгийн хөрөнгийг төрийн албан хаагчид шамшигдуулсан. Хууль зөрчсөн албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаад эхэлсэн. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох эсэхээс үл хамааран төр хохирогчдын хохирлыг 100 хувь барагдуулах шаардлагатай" гэж ХЗХ-ны хохирогчид мэдэгдлээ.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment