Wednesday, May 1, 2013

Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга хүний аминд хүрчээ

Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга хүний аминд хүрчээ

1 цаг 13 минутын өмнө

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Түүнд хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан, тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус сумын иргэн Б.Түвдэндоржийг автомашинаараа санаатай дайрч, хөнөөжээ.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment