Нью-Йорк хотноо энэ тавдугаар сарын 7-нд Тираннозавр Батаар болон бусад үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-ын талаас Монгол Улсад хүлээлгэн өгөх арга хэмжээ болох юм. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Батаар болон бусад үлэг гүрвэлийн яс эх орондоо ирэх боломж нээгдэх гэж байна. Эрик Прокопийн хууль бусаар хил давуулан гаргаж зарж борлуулж байсан эдгээр зургаан ширхэг араг яс нь гурван өөр төрлийн үлэг гүрвэлийнх болох нь тогтоогджээ. Үлэг гүрвэлийн араг яснуудыг Монголын талд хүлээлгэн өгөх арга хэмжээг Монголын хэвлэл, мэдээллийн зарим байгууллага АНУ-аас сурвалжлан дамжуулах аж.
Эргэж ирэх үлэг гүрвэлүүдийн ясыг хуучин нэрээр Лениний музейд хадгалахаар болсон ч МАН хүлээлгэн өгөөгүй тул Сүхбаатарын талбай тэдний эх орондоо байрлах эхний зогсоол болох бололтой.
Д.ОЮУН
0 comments:
Post a Comment