Sunday, April 28, 2013

Ноён хутагтын IX дүрийг заллаа

Ноён хутагтын IX дүрийг заллаа

41 минутын өмнө

Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр болох О.Угтахбаяр буюу ноён хутагт Данзанлувсантүдэв өнөөдөр ширээндээ заларлаа. Ноён хутагтын хойд дүрийг залах ёслол  Дорноговь аймгийн Хамрын хийдэд өнөөдөр болж байна. IX дүрийг залах ёсыг өнөөдөр 11.40 цагт үйлджээ.

"Ёслолд бурхан шашны тэргүүн, хамба, олон арван сүм хийдийн лам хуврагууд оролцож байна. Лам хуврагууд үдээс өмнө Ногоон дарь эхийн ном хурсан бол дараа нь эгшиг дуун өргөл өргөлөө. Үүний дараа адистдын дээдийг хайрлагч Жинлавчогзолма ном хурна" хэмээн Хамрын хийдэд ажиллаж буй манай сурвалжлагч мэдээллээ.

Б.ЭНХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment