"Изинис эйрвэйс"-ийн онгоц ослын буулт хийжээ
31 минутын өмнө

"Изинис эйрвэйс" компанийн Улаанбаатар-Увс-Баян-Өлгий чиглэлийн онгоц хөөрөөд цаг гаруй болсны дараахан тодорхойгүй шалтгаанаар ослын буулт хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр "Энэ чиглэлийн онгоц өчигдөр нисэх байсан ч цаг агаар муу гэх шалтгаанаар нисээгүй. Харин өнөөдөр 11.30 цагт хөөрсөн онгоц цаг орчим нисээд тодорхойгүй шалтгаанаар эргээд ирсэн" гэв.
Энэ талаар "Изинис эйрвэйс" ХХК-ас тодруулах гэсэн боловч "Одоогоор мэдээлэх боломжгүй. Энэ асуудлаар хуралдаж байна" гэв.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment