Шүүхэд хүсэлт гаргасан үндэслэлийн тухайд, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хорооны байр суурь бол музейг зориулалт ёсоор нь яаралтай ашиглахын тулд МАН-ыг ашиглагч тал буюу өмч нь мөн гэж байсан тухайн үеийн шүүхийн шийдвэрийг эргэн нягтлуулах ажээ. Тодруулбал, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмчийг тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байж. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн юм.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment