Thursday, April 18, 2013

Захуудын амрах цагийн хуваарийг өөрчилжээ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурал Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 26-29-нд болохтой холбогдуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бэлтгэл ажлыг хангаж байна. Тус хуралд гадаад, дотоодын 1000 гаруй зочид төлөөлөгч оролцох тул замын хөдөлгөөний хэт ачааллаас сэргийлэх үүднээс томоохон худалдааны төв, захуудын цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, Хархорин, Нарантуул, Өгөөмөр, Цайз, Шархадны зам дагуух худалдааны төвүүд, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, "Мишээл экспо" зэрэг газрыг дөрөвдүгээр сарын 26-ны баасан гаригт амраахаар болсон аж. Дээрх газрууд 27-ны өдрөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Монголд саатсан зочдыг явах өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд "Мишээл экспо" төв дахин амрах гэнэ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment