Маркетинг менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн болно
Тэгвэл "Монголын Лектор" төв дөрөвдүгээр сарын 12-нд "Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн-2013" конференци зохион байгуулах гэж байгаа юм байна. Үйл ажиллагааны зорилго нь Монголын компаниудын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх ажээ. Зөвлөгөөнд Монголын топ компаниудын захирал, менежерүүд, их сургуулийн шилдэг багш эрдэмтэд маркетингийн орчин үеийн чиг хандлагын талаар илтгэл танилцуулж, туршлага солилцох юм байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ: 7010-1839, 70111839 УТСААР лавлана уу.
Монгол улсад Маркетингийн салбар үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан Mонголын Лектор Төв, Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн Маркетинг, Олон улсын худалдааны тэнхим, Монголын үндэсний аж ахуйн тэнхимтэй хамтран "Маркетингийн Менежерүүдийн Нэгдсэн Зөвлөгөөн 2012" конференцийг амжилттай зохион байгуулсан билээ.
Маркетингийн Менежерүүдийн Нэгдсэн Зөвлөгөөн 2012 оны зургуудаас:
0 comments:
Post a Comment