ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ДУНД ЗАРЛАХ ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Уралдааны зорилго:
Монгол Улс ардчиллын замаар замнасан 20 гаруй жилийн түүх, сургамжийн талаар өгүүлэх, Монгол Улс АОХН-ийг даргалж буй энэ хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг сурталчлан таниулах, манай улс санаачилж НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр батлуулсан "Ардчиллын боловсрол" тогтоолын агуулга, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлахад оршино.
Уралдааны ач холбогдол:
Энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын өмнөх хоёр долоо хоногийн турш зохион явуулж буй нь хэвлэл мэдээллийнхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй татан оролцуулах, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах, ардчилал, нийгмийн харилцаа, хөгжлийн сэтгүүлзүйн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийг нээн илрүүлэх ач холбогдолтой.
Уралдааны зохион байгуулалт:
Бүтээлийг ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн press@mfat.gov.mn хаягаар 2013 оны 4 дүгээр сарын 22-ныг хүртэл хүлээж авна.
Уралдааны комисс ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг 4 дүгээр сарын 22-25-нд шалгаруулж, 26-нд нийтэд мэдээлнэ.
Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын дараа буюу 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулна.
Тавигдах шаардлага:
1. Уралдаанд ирүүлэх бүтээл нь заасан хугацаанд сонин сэтгүүл, радио телевизээр цацагдсан байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх, нэр хаяг, холбоо барих утсаа тодорхой бичсэн байх
2. Бүтээлийн агуулга нь ардчиллын үнэт зүйл, үндсэн шалгуур зарчимд харшлахгүй, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдэлсэн байх
3. Тоо баримт, нэр хаяг ашиглахдаа бодит баримтад тулгуурлах, хувь хүний болон албан байгууллагын нууцад хүндэтгэлтэй хандах
4. Шинэлэг, сонирхолтой байх
5. Зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих
6. Нийтлэл нь сонины 2/1-ээс багагүй, сэтгүүлийн А4 хоёр нүүрээс багагүй хэмжээтэй байх бөгөөд, АОХН-ийн логог тавьсан байна. (Логог ГХЯ-ны цахим хуудаснаас авч болно)
7. Телевизийн бүтээл 15 минутаас багагүй хугацаатай байх бөгөөд АОХН-ийн хурлын логог тусгасан байх
8. Радиогийн нэвтрүүлэг нь 5-10 минутаас багагүй бөгөөд АОХН-ийн хуралд зориулсныг ямар нэг байдлаар тусгах
Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгээс тус бүр гурван байр шалгаруулна.
1. ТВ нэвтрүүлэг:
Нэгдүгээр байр - өргөмжлөл, 1 000 000 төгрөг
Хоёрдугаар байр- өргөмжлөл, 700 000 төгрөг
Гуравдугаар байр- өргөмжлөл, 500 000 төгрөг
2. Сонин, сэтгүүлийн нийтлэл:
Нэгдүгээр байр - өргөмжлөл, 600 000 төгрөг
Хоёрдугаар байр - өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр- өргөмжлөл, 300 000 төгрөг
3. Радио нэвтрүүлэг
Нэгдүгээр байр - өргөмжлөл, 500 000 төгрөг
Хоёрдугаар байр - өргөмжлөл, 300 000 төгрөг
Гуравдугаар байр- өргөмжлөл, 200 000 төгрөг
Тодруулга, лавлагаа:
Утас: (976-51) – 262788
ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс
0 comments:
Post a Comment