Tuesday, April 23, 2013

БШУ-ны сайдын нэрэмжит олимпиад боллоо

БШУ-ны сайд Л.Гантөмөрийн нэрэмжит математикийн олимпиад СБД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд  ес дэх жилдээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Энэ жил нийт 16 сургуулийн  7-11 дүгээр ангийн  644  хүүхэд оролцсон байна. Олимпиадыг "Хобби" сургуулийн баг хошуучилж, II сургууль хоёрдугаар байрт, III сургууль гуравдугаар байрт шалгарчээ.  Тус уралдааны үеэр амжилтаа ахиулсан нэг сургуулийг шалгаруулж урамшуулдаг бөгөөд энэ жил амжилтаа ахиулсан сургуулиар  III сургууль  шалгарчээ. Эднийх өнгөрсөн жил наймдугаар  эзэлж байсан байна.

Л.Гантөмөр сайдын нэрэмжит энэхүү олимпиадыг нийслэлийн 35-р сургуулийн математикийн багш Наранчимэг анх  2005 онд санаачилжээ. Зорилго нь  ердийн сургуулийн  багш, сурагчдыг  үнэлэх, тэдэнд урам зориг өгөх  бөгөөд  тус  олимпиадад  гүнзгийрүүлсэн сургалттай ангийн хүүхдүүд  ордоггүй,  зөвхөн ердийн сургалттай  ангийн хүүхдүүд оролцдогоороо онцлог юм байна. Дашрамд сонирхуулахад Л.Гантөмөр сайд 1990 оны улсын математикийн олимпиадын мөнгөн медалийн эзэн юм байна.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment