Монголын иргэний агаарын тээвэр компанийн захирал асан Ц.Орхон мөнгө угаасан хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байгаа. Түүний өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх юм байна.
Дашрамд, МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэбилэг нар шалгагдаж байгаа. Ц.Орхон, албаны дарга байсан Ч.Хоролсүрэн, Ү.Цэцэгмаа, "Монголиан эйрлайнс" группын захирал асан н.Суурьтогтох, "Монголиан транс" группын үүсгэн байгуулагч С.Батхишиг, Б.Мандахбаяр, Голомт банкны "Солонго" төвийн захирлаар ажиллаж байсан н.Саранцэцэг нарын 10 хүнийг сэжигтнээр татсан юм.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment