Monday, April 1, 2013

Талийгаачдыг хөдөөлүүлэв

Уурын мунхаг, архины халуунаас болж эхнэр, хадмуудруугаа шатахуун цацаж, гэрт нь шатаасан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Н.Наранбаатар гэгчийн буруугаас болж гэр бүлийн таван гишүүн хорвоог орхиж, том хүү нь 80 хувийн түлэгдэлттэй үхэлтэй олон хоногийн турш тэмцэлдэж байсан ч шархаа даалгүй хорвоог орхижээ.

Талийгаач Х.Эрдэнэцэцэгийн дүү Х.Батболд "Ах, дүү нарыгаа өнөөдөр хөдүүлүүллээ. Буяны ажил сайхан сэтгэлт олон хүний ачаар сайхан болж өнгөрсөн.

Хамаатан садан, Чингэлтэй дүүргийн ИТХ хурлын гишүүд, news.mn сайтын санаачилсан хандивын дансаар хандив өргөж, сэтгэлийн дэм хайрласан ард түмэндээ баярлалаа" гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment