Wednesday, April 3, 2013

Америк залууг буудан хөнөөсөн бүсгүйг шүүнэ

Америк залууг буудан хөнөөсөн бүсгүйг шүүнэ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулыг өнөөдөр 11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийгшүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд болох байсан ч улсын яллагч солигдсон гэх үндэслэлээр хурлыг ийнхүү хойшлуулсан юм.

Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм.

Ч.Баттуулыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment