Sunday, April 14, 2013

Туул голоос цогцос олджээ

Туул голоос цогцос олджээ

43 минутын өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах "Сонгинын амралт" гэгддэг амралтын газрын ойролцоох модон гүүрээс зүүн тийш Туул голын уснаас өчигдөр 16.00 цагийн орчимд цогцос олджээ. Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн ажилчид хэргийн газар ажиллаж, овог нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн бөгөөд талийгаачийн хэн болох, үхлийн шалтгаан зэргийг тогтоох юм.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment