Sunday, April 28, 2013

"Сод Монгол" групп оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

"Сод Монгол" групп оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа


СОД МОНГОЛ ГРУППЫН ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР


СОД МОНГОЛ Групп-ээс 2013-2014 оны хичээлийн жилд оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр-ийн Зорилго:

Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан сайн мэргэжилтэн болох чин хүсэлтэй, одоо сурч байгаа мэргэжлээрээ анги, салбартаа тэргүүний, манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжин тогтвортой ажлын байраар хангана.

Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо:

  • Нийт 35 оюутныг сонгон шалгаруулна.

Сургуулийн нэр

Мэргэжил

1

 

 

ШУТИС

Нефтийн инженер

2

Барилгын инженер

3

Цахилгааны инженер

4

Сантехникийн инженер

5

Сүлжээний инженер

6

Хүний нөөцийн менежер

7

МУИС-ийн ОУХС

Гадаад харилцааны менежер

8

МУИС-ийн ЭЗИС

Бизнес удирдлагын анги

9

СЭЗДС

Нягтлан бодогч

10

Бизнесийн удирдлагын анги

11

Мандах ДС

Нягтлан бодогч

12

ХААИС-ийн ЭЗИС

Санхүүгийн менежер

13

Санхүүгийн шинжээч

14

Нягтлан бодогч

15

Монгол бизнес ДС

Эдийн засагч

 

Нийт

  • 1 жилийн сургалтын төлбөрийн 50-100 %-ийн мөнгөн тэтгэлэг олгоно.
Дадлагад шалгарснаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:
  • СОД МОНГОЛ Группын харьяа компанид мэргэжлийн дадлага хийх боломж
  • 4-р курсийн сургалтын төлбөр 50-100 хувийн мөнгөн тэтгэлэгтэй.
  • Их дээд сургуулиа төгсөөд тус группт ажиллана.
Тавигдах шаардлага:
  • ШУТИС, МУИС-ийн ОУХСургууль, СЭЗДС, Мандах бүртгэл ДС, ХААИС-ийн ЭЗИС, КТМС болон Монгол бизнес ДС зэрэг сургуулиудын 3-р курс төгсөх оюутан байх
  • Тухайн мэргэжлээр өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн /GPA/ 3.0 (онооны систем 85%) ба түүнээс дээш байх
  • Нийгэм, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт бизнесийн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх.
  • Ямар нэгэн гадаад хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх. 
  • Сургуулиа төгсөөд цаашид тус компанид тогтвор суурьшилтай ажиллах.
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа:

Шалгаруулалтын үе шат

Хугацаа

Сонгон шалгаруулалт

1

Ярилцлага хийх

 

5 сарын 01-10

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэн анхан шатны ярилцлага хийнэ.

2

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авах, анкет, бичиг баримт бүрдүүлэлт

5 сарын 10-15

Материалыг төв оффист хүлээн авч, хөтөлбөрийн тавигдах шаардлагын дагуу шалгаруулалт хийнэ.

3

Сонгон шалгаруулалтын чадварын тест

5 сарын 17

Хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангасан оюутнуудаас мэдлэг шалгах тестийн шалгалт авна.

4

Мэргэжлийн дадлага хийлгэх

6-7 сард

 

Мэргэжлийн дадлага хийлгэж, явцыг Албаны дарга нар дүгнэнэ.

5

Тэтгэлэгт хамрагдах оюутныг сонгон шалгаруулах

8 сард

25-32 оюутныг сонгон шалгаруулна.

6

Тэтгэлэг гардуулах ёслол

8 сарын 20

Шалгарсан оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулна.


Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсч буй оюутан Сод Монгол Группын төв оффис болох Соёлын Төв Өргөөний "В" корпуст дараах материалтай ирнэ.

  • Цээж зураг
  • Сурлагын голч дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт

Хүний Нөөцийн алба
Харилцах утасны дугаар: 327811, 96559798


0 comments:

Post a Comment