Monday, April 1, 2013

Маргааш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн парадтай

Маргааш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн парадтай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн 1000 иргэний парадыг маргааш зохион байгуулах гэж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл" үндэсний чуулганыг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан уг чуулганыг угтсан "Оролцоог бодит болгоё" сэдэвт сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. "Оролцоог бодит болгоё" сарын аяны нээлтийн үйл ажиллагааг маргааш буюу дөрөвдүгээр сарын 02-нд баярын жагсаалаар эхлүүлэн зохион байгуулж байна.

Баярын жагсаал маргааш 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаатарын талбайг зорин хөдлөх юм. Уг парадад хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцохоос гадна урлаг соёлын одод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хошин урлагийнхан ирж мэндчилгээ дэвшүүлэх гэнэ. Уг парадын зорилго нь чуулганаа угтсан нээлт болоод зогсохгүй нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт өгөх, тэднийг сурч ажиллахад зохицуулах дэд бүтэц хангалтгүй байгааг илэрхийлэхийг хүссэн байна.

Уг парад Төв цэнгэлдэхээс Сүхбаатарын талбайд очиж 11.00-14.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

М.НАРАН

0 comments:

Post a Comment