Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи шуургатай
Баруун зүгийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баруун зүгийн нутгаар 14-19 градус дулаан, зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөрөөс хүйтэрч 0-2 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2013 оны 4 дүгээр сарын 14-нөөс 4 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15,16-нд зарим газраар, 17-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
0 comments:
Post a Comment