Мөн замын хэт ачааллаас сэргийлж, их түгжрэлийг багасгах үүднээс автомашины улсын бүртгэлийн дугаараас хамаарч хязгаарлалт тогтоогоод буй билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26, 28-нд тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай, 27, 29-нд сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаар бүхий автомашинтай жолооч нар хязгаарлалтын бүсэд нэвтрэхгүй байх зохицуулалт хийж байна. Гэхдээ 26-29-нд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа бол гадаадын зочид төлөөлөгчдөд UB такси компани, төрийн албаны автомашинууд үйлчилж байна.
Мөн хуралд оролцох 1000 гаруй зочин төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлэх зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт тавин ажиллаж байна. Зочдод "Улаанбаатар", "Блю скай", "Баянгол", "Корпореит-1", "Корпореит-3", "Пума империал", "Континентал", "Рамада", "Кемпински", "Чингис" зэрэг зочид буудал, түүний дэргэдэх хоолны газар, Скай ресорт цанын баазын, Төрийн ордны IV давхрын ресторан, Элит цогцолборын зоогийн газрууд зэрэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын 20 хоолны газар, 10 зочид буудал үйлчилж байгаа аж. Энэ өдрүүдэд МХЕГ, НМХГ-ээр хариуцлагатай жижүүр томилон хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар судлалын 28 улсын байцаагч байнгын хяналт тавьж ажиллахаар болжээ.
С.ОТГОН
0 comments:
Post a Comment