Нийслэлийн нийтийн тээврийнхэн бужигнаж эхэлжээ
31 минутын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонбаярыг дур зоргоороо авирласан хэмээн үзэж өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг салбарынхантайгаа баг болж ажиллаж чаддаггүй, саналаа хэлсэн хүнийг "Өөдөөс тайлбар тавилаа" хэмээн ажлаас нь хөөдөг төдийгүй "Одоо өргөдлөө бич" гэх мэтээр дарамталдаг. Мөн ажилчдыг нам эвслээр нь ялгаварлан харилцдаг, ажлын туршлага байхгүй" гэсэн гомдол бүхий албан бичгийг энэ сарын 24-нд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбатад Нийслэлийн тээврийн газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цэвээндоржоос ирүүлсэн юм байна. Мөн Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Баттүшигтэй холбоотой хэл ам ч гарах болжээ. Түүнийг нийтийн тээврийн салбарынхан "Салбарын ажлын талаар ойлголтгүйн дээр төрийн албанд ажиллах ажлын туршлага дутаж байна" хэмээн шүүмжлэх болсон аж.
Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment