Monday, April 29, 2013

Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хэлэлцэнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиож, дэлхийн нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн хэвлэлийн эрх чөлөөний өдөр  хэмээн тэмдэглэж иржээ.

Хэвлэлийн эрх чөлөөний  өдрийг угтан Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан, ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Хөдөлмөр сонинтой хамтран "Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 2-нд зохион байгуулах аж. Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд сэтгүүлчдийн цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

М.НАРАН

0 comments:

Post a Comment