Tuesday, April 30, 2013

Цацраг идэвхт бодисоос болж мал хорогдсон эсэхийг мэдээлнэ

Цацраг идэвхт бодисоос болж мал хорогдсон эсэхийг мэдээлнэ

14 минутын өмнө

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал, бяруу ямар нэгэн шалтгаангүйгээр хорогдсон хэрэг оны өмнөхөн гарсан. Мал юунаас болж хорогдсоныг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Цөмийн энергийн газраас өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэхээр болжээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд болон бусад албаныхан сонсох ажээ.

"Францын "Арева" группын охин компани болох "Кожеговь" компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас мал олноор хорогдсон тухай Монголын байгаль орчин иргэний зөвлөлөөс мэдэгдээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment