С.Баярцогтыг АТГ шалгаагүй гэнэ
1 цаг 2 минутын өмнө
Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзориг
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг гадаадад данстай байснаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй хэрэг олны анхаарлын төвд буй. "Хөрөнгө орлогоо худал мэдүүлсний төлөө хүлээх ёстой хариуцлагаа хүлээнэ" гэдгээ мэдэгдээд буй С.Баярцогт гишүүн чухам ямар хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байна. Түүний энэ хэрэгт АТГ хэрэг үүсгэсэн эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзоригоос тодруулахад, "Хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчлийг УИХ-ын ёс зүйн хороогоор эхэлж хэлэлцэнэ. Үүний дараа АТГ шалгах боломжтой. Одоогоор С.Баярцогттой холбоотой хэргээр АТГ-т шалгаж эхэлсэн зүйл алга. Хуулиар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй бол УИХ-ын ёс зүйн байнгын хороогоор эхэлж хэлэлцэх ёстой" гэлээ.
Б.ЭНХМАА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment