АНУ-ын Беркели хотын Калифорнийн их сургууль саяхан "Хаврын баяр" тэмдэглэжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Оакланд хотын Хүүхдийн "Гэр" төв, "АНУ дахь монгол оюутан залуус" төрийн бус байгууллага, З.Дөлгөөн эзэнтэй монгол хоолны газартай хамтран оролцож Монгол Улсынхаа соёл, урлагийг танилцуулжээ. Хаврын баярын үеэр монголчууд улсынхаа тухай ном, фото зураг, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн үзүүлж, худалдаалсан нь тэнд хүрэлцэн очигсдын сонирхлыг татаж, хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ.
Морин хуурын аялгуу, монгол бүжгийн тансаг хөдөлгөөн, уран нугаралтын гайхамшиг олон үндэстний урлагийн нэгдсэн тоглолтын торгон шаглаа болж, загварын үзүүлбэрт оюутан залуус, бяцхан хүүхүүд монгол дээл хувцсаараа гангарч улс орноо сурталчилсан бөгөөд монгол хуушуур хамгийн эрэлт ихтэй хоолоор шалгарчээ.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment