Tuesday, April 2, 2013

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөллөө

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн сайд А.Гансүхийн тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Энх-Амгаланг томилжээ. Энэ албан тушаалд ажиллаж байсан П.Мөнхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.Энх-Амгалан өнөөдөр ажлаа хүлээж авсан байна.

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Энх-Амгалан нь иргэний нисэхийн салбарт 15 жил ажилласан бөгөөд 1998-2002 онд Монгол Улсын Агаарын навигацыг хөгжүүлэх төсөлд оролцон ажиллаж байжээ. Мөн Оюут, Ханбумбат нисэх буудал барих төслийн менежерээр ажиллаж, ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын ажилд томилогдох хүртлээ "Оюу толгой" төслийн "Нисэх буудал барих тусгай төсөл"-д менежерээр ажилласан байна.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн П.Мөнхжаргал нь Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүргийг найман жил гүйцэтгэжээ. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасны дагуу ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment