Monday, April 22, 2013

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэнэ

"Дэлхийн оюуны өмчийн өдөр"-ийг тэмдэглэнэ

"Дэлхийн оюуны өмчийн өдөр"  дөрөвдүгээр сарын 26-нд тохиохтой холбогдуулан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны өмчийн газартай хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн хувьд "Сэтгэн бүтээхүй: хойч үе" уриан дор оюуны өмчийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, иргэдийн тулгарсан асуудалд зөвөлгөө өгөх арга хэмжээг МҮХАТ-ын үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 26-ны 15.00 -16.30 цагийн хооронд зохион байгуулах аж.

"Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр"-ийг анх 2000 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.

Ийнхүү жил бүрийн энэ өдөр "Дэлхийн оюуны өмчийн өдөр"-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2003 оноос эхлэн нэгджээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment