Saturday, April 13, 2013

Палеонтологийн музейн шинэчлэлийг дэмжинэ

Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийг дэмжинэ

Палеонтологи, археологийн музейн концепци, үзмэрийн дэглэлт, музейн барилгуудын зураг төсөв боловсруулахад гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг төслийн нэгжээр дамжуулан хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.  Энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлагатай эхний ээлжийн төсвийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын Түүх, дурсгал, соёлын өвийг дэмжих, сэргээн засварлах хөрөнгө оруулалтын зардлаас гаргахаар болжээ.


Цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн төслийн нэгжтэй гэрээ байгуулан үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсөн байна.

Ш.ЧИМЭГ


0 comments:

Post a Comment