Friday, April 12, 2013

Хазайлт өгсөн, бэхэлгээгүй краныг буулгалаа

Хазайлт өгсөн, бэхэлгээгүй краныг буулгалаа

Баянгол дүүргийн зургадугаар хороо, Улаанбаатар паласын урд орших Спорт комплексын хашаан дахь барилгын өргөгч цамхагийг буулгасан байна. Эл өргөгч краныг 1990 онд суурилуулснаас хойш нэг ч удаа хөдөлгөлгүй 23 жил болсон аж. Энэ хугацаанд  кран нь хазайлт өгч, эд ангиуд зэвэрч дахин ашиглах боломжгүй болсноос гадна ямар ч  бэхэлгээгүй болсон байжээ. Уг кран нь 35 метр өндөртэй, 40 орчим тонн жинтэйгээс гадна орон сууцны барилга, авто зам болон явган хүний зам, худалдааны төвийн дэргэд байрлаж байсан нь аюул эрсдэлийг бий болгоод байсан аж. Иргэдийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахад ойрхон болоод байсан өргөгч цамхагийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн хэлтэсийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж буулгажээ.

Кран буулгах үеийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс замын хөдөлгөөнийг түр хааж, 53 метр өндөр өргөгч краныг ашигласан юм байна.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment