Элсэлтийн шалгалтын бүртгэл түр саатав
1 цаг 31 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд үе үе цахилгаан тасалдах үзэгдэл ойрын үед гарч байна. Энэ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани цахилгаан шугам сүлжээний өргөтгөл, засвар хийж байгаатай холбоотой гэнэ. Өнөөдрийн хувьд хотын төвийн хэсэг буюу Сүхбаатар дүүргийн нутагт цахилгаан шугамд өргөтгөл, засвар хийхээр болсон байна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн WWW.EEC.MN цахим хуудас 17:30 цаг хүртэл ажиллахгүй болохыг тус байгууллагаас анхааруулж байна. ЭЕШ-д бүртгүүлэхийг хүссэн хүүхдүүд өнөөдрийн 17:30 хүртэл хүлээхээс аргагүй болсныг дуулгахын дээр бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-наар тасалбар болно гэдгийг дахин санууллаа.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment