Friday, April 26, 2013

Тролейбус үнэгүй үйлчилж байна

Тролейбус үнэгүй үйлчилж байна

3 минутын өмнө

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо өнөөдрөөс эхлэн дөрөв хоног үргэлжилнэ. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс сэргийлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа. Тиймээс иргэдийн ажлын цалгардуулахгүйн тулд "Цахилгаан тээвэр" компанийн бүх тролейбус энэ сарын 26-29-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм. Энэ ажилд НЗДТГ-аас 20 орчим сая төгрөг зарцуулж буй тухай хотын менежер Б.Бадрал хэлж байна.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment