Sunday, April 14, 2013

ЭМЯ-тай холбоотой бас нэг том мөнгө “дэлбэлжээ”

ЭМЯ-тай холбоотой бас нэг том мөнгө "дэлбэлжээ"

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл болон Эрүүл мэндийн яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мөн тус яамны мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн баасан гаригт баривчлан саатуулсан байна. Н.Түмэндэмбэрэл нь С.Ламбаа сайдын үед ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад хамтарсан Засгийн газар тарсаны дараа буюу Н.Хүрэлбаатар сайдын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар томилогдоход ажлаа хүлээлгэн өгсөн түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан зарим нэг тендертэй холбогдуулан албан тушаалаа ашигласан хэргээр шалгаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Хэргийн материалыг удахгүй прокурорт шилжүүлэх шалгалтын ажил нэлээд газар авсан бололтой.

Эрүүл мэндийн салбарын хувьд төсвийн зарлагын томоохон хэсгийг эзэлдэг том айл. Тэр утгаараа жилийн жилд баригддаг эмнэлгийн олон барилгууд, засвар үйлчилгээ, эмчилгээ оношлогооны аппарат оруулж ирэх элдэв тендер гээд ашиг хайсан хүнд олз мундахгүй. Хамгийн наад захын жишээ нь Яармагийн дэнж дээр 17 тэрбум төгрөгөөр барьсан III төрөх эмнэлгийн барилга. Ус, дулааны шугамтай холбоогүйгүйгээс барилгын ажил нь зогссон энэ эмнэлгийн суурийг УИХ-ын нэг гишүүн тэрбум төгрөгөөр цутгасан гэж байгаа. Нүдэн дээр ил байгаа ганц жишээ ийм байхад эрүүл мэндийн салбарт МИАТ-ын хэргээс дутахааргүй том мөнгөний асуудал нуугдаж байгаа нь лавтай.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №007

0 comments:

Post a Comment