Monday, April 22, 2013

Мазаалай баавгайг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Мазаалай баавгайг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулгантай хамтран зохион байгуулах "Мазаалай баавгайг хамгаалах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны "Б" танхим зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар нээж, ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулганы дарга, академич Ц.Жанчив удирдан явуулах юм байна.

Мөн хэлэлцүүлэгт "Мазаалай баавгайг хамгаалах талаар баримтлах төрийн бодлого" сэдвээр БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, "Мазаалай баавгайн экологийн судалгааны дүн" сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Л.Амгалан, "Мазаалай баавгайн генетикийн судалгааны үр дүн" сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Х.Түмэннасан, "Мазаалай" брендийг хөгжүүлэх боломж" сэдвээр "Үндэсний бахархал Мазаалай" ТББ, Р.Шинэгэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment