Monday, April 29, 2013

Нярайг хөнөөсөн хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Нярайг хөнөөсөн хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Гадны нөлөөтэйгээр амиа алдсан нярай хүүхдийн цогцос өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 27-нд Гандангийн ойролцоох гудамжнаас олджээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Хүүхдийн цогцсыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн олж, хэргийг шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад амьсгалын замыг нь боож, санаатайгаар хөнөөсөн болохыг тогтоосон.

-Хэрэгтнийг олж тогтоосон уу?

-Хүүхдийн эцэг, эхийг олоогүй байгаа. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment