Wednesday, April 24, 2013

Солонгост алга болсон иргэдийг Интерполоор хайна

Солонгост алга болсон иргэдийг Интерполоор хайна

19 минутын өмнө

БНСУ-д сураггүй алга болсон гэх иргэдийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж, шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад ор сураггүй болсон гэх 28 иргэнээс есөн иргэний оршин суугаа газрыг тогтоосон байна.

"Үлдсэн 19 иргэний талаарх материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлах материалыг хүргүүлээд байгаа. Мөн сураггүй болсон иргэдийн эцэг эх, ах дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авах бэлтгэл ажлыг ханган, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байна" гэж ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment