Friday, April 12, 2013

“Эрдэнэт" үйлдвэр авлигаас ангид ажиллана

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өчигдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзжээ.  Уулзалтын үеэр авлига, хээл хахуулиас ангид ажиллахаа илэрхийлж, тус компанийн захирлууд болон хэлтэс, цехийн дарга нар, нийт 48 хүн батламжилж, АТГ-тай хамтран ажиллахаар болсон байна. Тус үйлдвэрийнхэн хүний нөөцийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, компанийн орлого, зарцуулалт ба худалдан авах ажиллагааг нээлттэй мэдээлж, авлигын шинжтэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зэрэг асуудлуудыг АТГ-т мэдээлэхээр болжээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд "Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж байгааг сайшаалтай байна. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид үр дүнтэй ажиллах"-ыг хүсчээ.

0 comments:

Post a Comment