Monday, April 15, 2013

Архи худалдаалдаг цэгүүдэд шалгалт хийжээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр өглөө болж,  Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, НОБГ-ын удирдлагууд өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  Нийслэлийн цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 51 мянган аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан зургаа, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан нэг, тусгай зөвшөөрөлгүйгээр  худалдаа үйлчилгээ явуулж байсан гурван аж ахуйн нэгжийг илрүүлж, зохих хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан аж.

Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын өгсөн мэдээлллээр өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийт 209 дуудлага хүлээн авч ажилласны 164 нь гал түймрийн дуудлага байсан байна.  Алба хаагчид шуурхай ажиллаж, болзошгүй аюул ослоос 71 хүний амь насыг аварчээ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment