Оюуны өмчийн талаар сургалт явуулж байна
19 минутын өмнө

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас санаачлан 2000 онд Дэлхийн оюуны өмчийн өдрийг дөрөвдүгээр сарын 26-нд дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. Харин манай улс 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад уг нь Оюуны өмчийн газар байдаг, тус газарт оюуны өмчийг бүртгэн авдаг боловч хамгааллын талаар дорвитой ажил хийдэггүй гэх шүүмжлэлд байнга өртдөг. Тэр дундаа хөгжим болон яруу найраг, кино зэрэг урлагийн бүтээлүүд хулгайд алдагдах нь их. Харин хоёр жилийн өмнөөс оюуны өмчийг хамгаалах чиглэлээр ажилладаг байсан таван байгууллагыг нэгтгэж, Олон улсын оюуны өмчийг хамгаалах газрын гишүүн болгосон. Харин утга зохиолын оюуны өвийг хамгаалах асуудал сул хэвээрээ л байна. С.Буяннэмэх, Д.Нацагдорж гэх мэт богинохон насалсан зохиолчдын гар бичмэлүүд ихэнх нь хувь хүмүүсийн гар дээр бүр цаашлаад гадаад руу гаргачихсан байдаг аж. Тиймээс ССАЖЯ-аас өнөөдрөөс эхлэн уран бүтээлчдэд Колумбийн их сургуулийн багш эрхэмийг урьж, оюуны өмчийн талаар сургалт зохион байгуулж байгаа ажээ. Өнөөдрийн сургалт утга зохиолынхонд явагдаж байгаа бол тайз дэлгэц, хөгжмийн уран бүтээлч гэсэн дарааллаар үргэлжлэх ажээ.
Т.ДАРХАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment