Нийслэлийн Хот тохижилтын газар өчигдөр Сүхбаатарын талбайг угааж, "өнгө орууллаа". Энэ нь Ардчилсан орнуудын чуулга уулзалтын өмнө зориуд зохион байгуулж байгаа ажил биш бөгөөд дөнгөж орж ирсэн техникээ ажиллуулсан нь энэ ажээ. Хаа нэгтээ өмнө нь харагдаж байгаагүй машинууд, дуу чимээ гарган цас борооноос өөрөөр угаагддаггүй зам талбайг цэвэрлэж байгааг Нийслэлчүүд ихэд гайхан, сонирхон хүлээж авсан юм. Хот тохижилтын газар нь усалгааны, зам талбай угаадаг, замын нуухын шороог сордог зэрэг тус тус үүрэг бүхий машинуудаараа цаашид Нарны зам, Нарны гүүр, Их тойруу, Бага Тойруу, Энхтайваны өргөн чөлөөний зам талбайн тоос шороог соруулж, угаах аж.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
0 comments:
Post a Comment