Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Тус яамнаас өчигдөр "Баялгийг бид бүтээнэ" өдөрлөгийг Буянт-Ухаад зохион байгуулсан бол өнөөдөр хөдөлмөрийн салбарын байгууллагуудтай хамтран нийслэлийн төв талбайд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, иргэдэд үйлчилж байгаа юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн судалгааны институт, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Техник технологийн коллеж, Үйлдвэр урлалын сургууль зэрэг 20 орчим байгууллага оролцож байна.
Өдөрлөгт хөдөлмөрийн салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулах, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажилд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлж буй юм.
М.НАРАН
0 comments:
Post a Comment