Friday, April 12, 2013

ЭЕШ-ын бүртгэл даваа гаригт дуусна

ЭЕШ-ын бүртгэл даваа гаригт дуусна

Өнөөдөр 16 цаг 59 минут

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн чухал шийдвэр гаргах мөч хором хормоор дөхөж байна. Энэ жил 42000 орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа бөгөөд бүртгэл өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрчээ. Гэвч шалгалт дуусахад ердөө гуравхан хоног үлдээд байгаа тул бүртгүүлж амжаагүй сурагчдыг даваа гаригийн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг БҮТ-ийн ажилтнууд сануулж байна. Ирэх даваа гариг хүртэл БҮТ уртасгасан цагаар ажиллах юм. Мөн бүртгүүлэх явцад хувийн мэдээллээ дутуу, буруу оруулснаас засуулах шаардлага гарсан болон хичээл нэмж бүртгүүлэхийг хүссэн шалгуулагчдын хүсэлтийг тавдугаар сарын 1 хүртэл хүлээн авах ажээ.

Д.ЦЭЦ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment