Өсвөр үеийнхний хөгжлийн форум эхлэв
46 минутын өмнө

Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэн өнөөгийн нийгэмд хэрхэн хөгжиж байна вэ гэсэн асуултын хариуг та өөрөөсөө хайгаад үз дээ. PC тоглож, гадуур тэнэж, тамхи зуусан дүр зураг бууж байна уу. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд нийтлэг үзэгдэл болсон эдгээр муу зуршлыг багасгах, Эх оронч үзэлтэй, төлөв төвшин иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн "Өсвөр үеийнхний хөгжлийн форум-2013" өнөө өглөө Чингис зочид буудалд эхэлжээ. Хүүхэд багачуудыг бага наснаас нь төлөвшүүлж, эх орноо гэсэн элэгсэг үзэл бодол суулгахад багш, эцэг эхчүүд, хүүхдүүд ямар оролцоотой талаар энэхүү форумаар ярилцаж байна. Форумын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцжээ. Мөн тус яамны газрын дарга н.Мишээл дээрх сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна.
Д.ЦЭЦЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment