Эдгээр өдрүүдэд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн хэт төвлөрлийг сааруулахын тулд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу баасан гарагт "Нарантуул" ОУХТ, "Өгөөмөр" техникийн зах, "Цайз" захын уулзвараас "Да хүрээ" зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, "Мишээл экспо" төв тус тус амрах юм. Харин дөрөвдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллах бол дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Мишээл экспо" төв амарна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Wednesday, April 24, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment