Thursday, April 11, 2013

Хотын дарга Баянхошууны иргэдтэй уулзана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-ны хороо, Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга уулзалт хийхээр болжээ.

Хотын дарга Э.Бат-Үүл өнөөдөр Баянхошууны иргэдтэй уулзаж, төлөвлөсөн дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай урьдчилан зураг төслөө танилцуулахаас  гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Уулзалт Иргэний танхимд 10.00 цагт болох юм.

М.НАРАН


0 comments:

Post a Comment