Өнөөдөр Ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр
Монголын хувьд өнөөдөр тэмдэглэлт өдрийн хүрээнд номын ертөнцтэй амьдралаа холбосон хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж, хандивын өдөрлөг зохион байгуулж байна. Тодруулбал, өнөөдөр 19.00 цагт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, "GCI Монгол" ТББ хамтран "Зохиогчтой ярилцъя" цуврал уулзалтын болон номын хандивын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. "Зохиогчтой ярилцъя" уулзалтаар энэ удаад Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай уригдсан аж. Арга хэмжээнээс цугларсан хандивыг 29 дүгээр тусгай дунд сургууль болон Мөнгөн морьтод байрлах хорих ангид өгөх юм байна.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова "Номын олон төрөл зүйл болон редакцийн агуулга нь олон нийтийн бодлогоор хамгаалагдаж, ижил байдлаас ангид байх шаардлагатай. Цаг хугацаа, орон зайг үл харгалзан бидний үзэл бодлоо хуваалцах номын олон төрөл зүйл болон ном бүтээх үйл нь материаллаг эд зүйлтэй харьцуулашгүй бөгөөд хүн төрөлхтний хамтын баялаг болохын зэрэгцээ хамгийн гайхам бүтээл" гэж гишүүн орнууддаа явуулсан илгээлтдээ онцолжээ.
Ийнхүү 1995 оноос хойш ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдрийг зарлан тунхаглан тэмдэглэсээр иржээ. Улс орны давтагдашгүй үнэт чанар нь бичиг соёл бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийн гол утга учир нь бичгийн хэлний соёлыг дэлгэрүүлэхэд оршдог байна.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment