
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран "Соёлын болон гар урлалын бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг Дэлхийн олон улсын чанарын стандартад нийцүүлэх нь" сургалт-семинарыг дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийж байна. Сургалтыг Олон улсын гар урлалын шинжээч Жозеф Ло хөтлөн явуулж, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт оршдог хоёр аймгийн таван сум Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын гар урлаачид хамрагдаж байгаа ажээ.
Түүнчлэн сургалтаар ЮНЕСКО-гийн чанарын батламжит гар урлалын бүтээлийн шагналыг хүртсэн Ноосон зангилаа дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш Монгол улсаас бүтээгдэхүүн оролцуулж байсан арга туршлагаас хуваалцах тухай ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment