Мазаалайн тухай видео шалгаруулна
4 минутын өмнө

Зөвхөн Монголд бүртгэгдсэн мазаалай баавгайн тухай видео бичлэгийн уралдааныг Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс зарлажээ. Их говийн Дархан цаазат газарт тархан нутагладаг мазаалайн тоо толгой жил ирэх бүрт цөөрсөөр байга тул мазаалайг олон нийтэд танин мэдүүлэх, хамгаалах, мазаалай судлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарласан байна. 3-5 минутын видео бүтээлийг шалгаруулж, шилдэг бүтээлийг 3-5 сая төгрөгөөр урамшуулах бол нэг минутын видео роликийг 2-2.5 сая төгрөгөөр урамшуулах гэнэ. Бүтээлийг дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүлээн авах ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 260718 тоот утсаар авч болох нь ээ.
Д.ЦЭЦ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment