Бурхан халдунд авирсан 69 хүнийг олжээ
10 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүнтэй хамт Бурхан Халдун ууланд авирсан нийт 69 хүнийг ОБЕГ-ынхан бүрэн бүтэн, эсэн мэнд олжээ. Өнгөрөгч бямба гаригт Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдуныг зорьсон аяллын багаас өчигдөр өглөө 69 хүн Бурхан Халдун ууланд авирахаар гарсан ч оройдоо цасан шуурганд боогдсоноос болж отогтоо эргэж ирж чадалгүй ууланд хоносон байна. Тэднээс 53 хүнийг өнөөдөр ойролцоох нуурын орчмоос олж, 23 хүнийг нисдэг тэргээр үндсэн отог руу хүргээд үлдсэн 30 хүнийг авахаар нисдэг тэрэг илгээжээ. Харин тэднээс тусдаа уулнаас бууж явсан 16 хүний чиглэлийг тогтоож, өмнөөс тосохоор эрлийг бага явуулсан байна. Ямартай ч ууланд авирсан 69 хүн бүгд эсэн мэнд олдсон бөгөөд тэдний дотор ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ч мөн яваа юм байна.
Б.ГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment