Хашааны газрыг өмчлүүлэх ажил 36 хувьтай байна
Тус ажлыг гэрээ байгуулсан гүйцэтгэгч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд хээрийн судалгааны ажлын үеэр сонгогдсон хэсгүүдийн айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллахын зэрэгцээ тус ажлыг үнэ төлбөргүй явуулж байгаа нь иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү "Газар өмчлөлийг эрчимжүүлэх" нэг сарын аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Мянганы сорилтын сан болон бусад холбогдох байгууллагууд хамтран иргэдэд зориулсан "Газрын харилцаа,газар өмчлөл-10 жил"ажил танилцуулах өдөрлөгийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар ялалтын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ үеэр нэг сарын аяны хүрээнд газраа өмчлөн авсан дээрх 3 дүүргийн иргэдийн төлөөлөлд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгөх юм гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
0 comments:
Post a Comment